Хэрвээ залуу танд бизнес санаа байгаа бол, эсвэл өөрийн бизнесээ өргөжүүлэхийг хүсвэл манай санаачлагад нэгдээрэй. Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага /Youth Business Mongolia/ бизнес санаатай болон бизнес эрхэлж байгаа 18-35 насны залууст бизнесээ эхлүүлэх болон өргөжүүлэх боломжийг олгодог.
- All
- Ментор
- Сургалт
- Уулзалт
-
Бизнес санааг төлөвлөх нь су...
Сургалт
Бизнес санааг төлөвлөх нь сургалт
Сургалт
…
-
Санхүүгийн боловсрол...
Сургалт
Санхүүгийн боловсрол
Сургалт
…
-
Ментор
Ментор
Ментор
Ментор
Зорилго:
Шинээр бизнес эрхэлж байгаа залуусыг бизнесийг сайн дурын бизнесийг зөвлөхөөр дамжуулан бизнесийн туршлага, мэдлэгээр дэмжих.
Залуусын Бизнесийг Дэмжих хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг болох менторинг буюу сайн дурын бизнес зөвлөхийн үйлчилгээ нь хөтөлбөрт нэгдсэн залуу бизнес эрхлэгчдэд бизнесийн туршлага, технологи, мэдээллийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болох юм. Нөгөөтэйгүүр сайн дурын бизнес зөвлөхийн үйлчилгээ нь илүү амжилттай, зөв бизнесийг бий болгоход чухал үүрэгтэй туслалцаа гэж болно.
Сайн дурын бизнес зөвлөх гэж хэн бэ ?
- Хөтөлбөрийн Сайн дурын бизнес зөвлөхөөр залуу бизнесүүдтэй өөрийнхөө мэдлэг, туршлагаа хуваалцах, өвлүүлэх цаашид улс эх орныхоо эдийн засагт өөрийн бодит хувь нэмрээ оруулахыг хүссэн бизнес эрхлэгч, бизнесийн зөвлөх, гадаад орнуудад мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүд гэх мэт хэн ч байж болно.
Менторийн сургалт
- Менторинг танилцуулах уулзалт:Менторингийн хөтөлбөрийг танилцуулах эхний үе шат. Өглөөний цайны уулзалт хэлбэрээр сард нэг удаа зохион байгуулагддаг. Боломжит сайн дурын зөвлөхүүдэд YBM хөтөлбөр болон менторингийн харилцааны талаар үндсэн ойлголтыг танилцуулна.
- Боломжит ментор зөвлөхүүдийг бүртгэх: Сайн дурын зөвлөхөөр ажиллах хүсэлтэй зөвлөхүүдийг бүртгэх үе шат. Сайн дурын зөвлөхөөр ажиллах хүсэлттэй оролцогчдод YBM хөтөлбөрийн ментор зөвлөхөөр ажиллах тусгай анкетыг илгээнэ.
- Боломжит ментор зөвлөхүүдийг сонгох: Сайн дурын зөвлөх болох хүсэлтэй зөвлөхүүдийг сонгох үе шат.Бизнесийн туршлага эсвэл тухайн мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан туршлагатай, харилцааны соёлтой, хариуцлагатай, 35-с дээш настай байх гэсэн үндсэн шалгуурыг хангасан хүмүүс сайн дурын зөвлөхөөр сонгогдоно.
- Ментор бэлтгэх: Сайн дурын зөвлөхийг бэлтгэх үе шат. Сонгогдсон оролцогчдыг Менторингийн харилцаанд бэлтгэх 6 цагийн сертификаттай тусгай сургалтанд хамруулна.
- Менторингийн харилцааг эхлүүлэх: Залуу бизнес эрхлэгчтэй холбох үе шат. Менторингийн харилцаанд бэлтгэх сургалтанд хамрагдсан бизнесээ эхлүүлсэн 18-35 насны залуу бизнес эрхлэгчтэй менторингийн гурвалсан /Сайн дурын бизнесийг зөвлөх, YBM хөтөлбөр, залуу бизнес эрхлэгч/ гэрээ хийж харилцааг эхлүүлнэ. Гэрээ нь 1-2 жилийн хугацаатай хийгдэнэ.
- Менторинг хяналт, үнэлгээ: Хяналт, тайлангийн үе шат юм. Хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулан Сайн дурын зөвлөх болсон оролцогч сар бүр менторингийн харилцаа хэрхэн явагдаж, ямар үр дүн эсвэл бэрхшээлтэй тулгарч байгаа талаар мэдээлэл өгч хөтөлбөртэй холбогдож ажиллана.
-
Сошиал Энтрепренер...
Сургалт
Сошиал Энтрепренер
Сургалт
…
-
YOUTH BUSINESS CLUB – ...
Уулзалт
YOUTH BUSINESS CLUB – Өглөөний уулзалт
Уулзалт
Клубийн тухай
Энэхүү клуб нь бизнес эрхлэх хүсэлтэй болон бизнесээ эхлүүлсэн YOUTH BUSINESS MONGOLIA хөтөлбөрийн залуусын хамтран ажиллах, туршлага солилцох, хөгжих чөлөөт бүс юм.
2013 оноос эхлэн өглөөний цайны уулзалт хэлбэрээр 20 удаа зохион байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар нийт 300 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн.
Клубийн уулзалт явагдах хэлбэр
YBM клубийн уулзалт нь өглөөний уулзалт хэлбэрээр өглөө 07:30 -09:00 цагийн хооронд сард нэг удаа зохион байгуулагддаг.
Уулзалт бүр бизнес болон хувь хүний хөгжлийн чиглэлээр тусгай зочин уригддаг бөгөөд залуустай тухайлсан сэдвээр өөрийн туршлага мэдлэгээ хуваалцдаг. Мөн бизнесийн шинэлэг мэдээ, мэдээлэл сонсох болон шинэ залуу бизнесүүд өөрсдийн танилын хүрээгээ тэлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломжууд үүсдэг.
Клубийг уулзалтын үр дүнд
- Бизнесийн танилын хүрээгээ тэлэх
- Залуу бизнесүүд хоорондоо хамтран ажиллах, туршлага солилцох
- Өөрийн бизнесээ бусдад таниулах
- Бизнесийн шинэлэг мэдээ, мэдээлэлтэй ойр байх
- Өөрийгөө хөгжүүлэх, идэвхжүүлэх
- Бизнесийн нэмэлт боломжуудад холбогдох