Даян дэлхийн хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг бий болгоход, зохистой ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоо нь нэн чухал үүрэгтэй. 

Ард түмэн нь хүмүүсийн эрх тэгш байдлын тухай зарчмыг ухаарч ойлгосон улс орнууд чанартай  боловсрол,  хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээтэй, сургууль төгсөгчдийн тоо өндөр, нас баралт бага, нэг хүнд ногдох орлого нь өндөр байж, энэ нь тухайн улсдаа  эрүүл тогтвортой эдийн засгийг бий болгодог.

Товчхондоо, бизнест эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх тэгш оролцоо маш сайн сайн нөлөөтэй.

Гэсэн хэдий ч өнөөдөр дэлхий даяар , эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ эрчүүдийнхээс хамаагүй бага төдийгүй эрэгтэй хүмүүсээс доогуур цалинтай байна. Мөн бизнес эхлүүлэхэд эрэгтэй хүмүүст тэр бүр тулгардаггүй гэр ахуйн үүрэг хариуцлага, хүйсийн ялгавартай харьцаа, хандлага гэх зэрэг бэрхшээлүүд байдаг тул ихэнх эмэгтэйчүүд гарааны бизнес эхлүүлдэггүй.

Иймээс энэ  жилийн олон улсын эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүн бүрийн хамтын үйл ажиллагаа, ижил түвшний үүрэг хариуцлага, жендерийн тэгш ертөнцийг бүтээхэд чухал болохыг онцолж #Each4Equal гэсэн сэдэвтэйгээр зохион байгуулж байна.

Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргидгийн адилаар ердөө нэг л хүний үйлдэл нийгэмд хүчтэй нөлөөлөл бийболгох чадалтай. Эмэгтэйчүүдээ чадваржуулж, тэгш байдлыг бүтээхийн тулд Угандад байх газар тариаланд ажиллах нэгэн,эсвэл Шведийн  кафег ажиллуулж байгаа, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүгдийн оролцоо чухал юм. 

Миний хувьд энэ жилийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн онцлох хүн бол яах аргагүй Бурам-ын Мөнхсүрэн  юм. Тэрээр  амжилттай бизнес бүтээж бусад охид эмэгтэйчүүдэд том үлгэр дуурайлал болсон эмэгтэй юм.

Говь цөлийн алслагдмал хэсэгт амьдардаг тэрээр уламжлалт тэмээгээ маллахын зэрэгцээ, гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлэхээр гар урлал, оёдлын бизнес эрхэлдэг. Түүгээр зогсохгүй Мөнхсүрэн өөрийн хоршооны гишүүн, бусад эмэгтэйчүүдийн аж байдлыг өөрчлөх тухай алсын харааг мөн өвөртөлж байв.

Эрх тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус харин, бизнесийн хөгжлийн асуудал юм.

Anita Tiessen is CEO of YBI

Мөнхсүрэн  хэлэхдээ: “Энэхүү бизнесээрээ би бусад малчин эмэгтэйчүүлдээ дэмжиж тэдэнд итгэл урам, өөртөө итгэлтэй байдлыг бий болгон, эмзэг хэцүү байдлаас нь гаргахад маш том хувь  нэмэр оруулж байгаа гэж бодож байна”. Одоогийн байдлаар түүний бизнес 10 гаруй ажилчидтай бөгөөд ирэх жилүүдэд илүү олон хүнийг ажлын байраар хангах зорилготой байгаа юм.

Нийгмийн бүхий л асуудлуудыг харгалзан үзсэн, эрх тэгш  гарааны бизнес эрхлэх орон зайг бий болгож , эрх тэгш нийгмийг  бүтээхэд хамтран ажиллаж байгаа итгэмжлэгдсэн түншүүддээ  “Олон Улсын Залуу Бизнес” төвийн гүйцэтгэх захирлын хувьд би маш их бахархдаг.

YBI сүлжээ нь дэлхийн өнцөг булан бүрд, залуучуудад тэгш боломж олгох хандлагыг сайжруулж, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр, ялангуяа эмэгтэйчүүдэд бизнесээ эхлүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийг арилгах  гэх мэт олон төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлэн  шаргуу ажилладаг.

Бизнесийн ертөнцөд хүйсийн тэгш оролцоотой байдалд хүрэх зам хэдий хол бартаатай боловч өдийг хүртэл тууштай явж өнөөдрийн ололт амжилтад хүрснээ бид хэрхэвч мартаж болохгүй билээ.

Энэ жил бид Citi сантай хамтран эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн хандлагыг үл хамааран амжилттай бизнесээ эхлүүлэн,  үйл ажиллагаагаа  явуулж чадсан онцгой  эмэгтэйчүүдийн амжилтыг тэмдэглэж “Оны шилдэг эмэгтэй бизнес эрхлэгч” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар болсон билээ.

Энэхүү ёслолын үр дүнд олон олон охид эмэгтэйчүүд үлгэр дуурайлал, урам зориг авна хэмээн найдаж байна

Мэдээний англи эх сурвалж:

https://www.youthbusiness.org/resource/fighting-for-gender-equality-together?fbclid=IwAR0-5Zs0IVlSJNGdAsCqkEG75-xgGHX5wwO2a9LdvWZ6YpZF8ye3MXRPidY

20 thoughts on “Тогтвортой хөгжлийг бий болгоход эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоо нь нэн чухал үүрэгтэй.

  1. Pingback: cialis lista 20
  2. Pingback: 100mg viagra pills
  3. Pingback: levitra
  4. Pingback: sears lawn mower
  5. Pingback: levitra wirkstoff
  6. Pingback: viagra prezzo

Comments are closed.