• Бидний тухай
  • Манай баг
  • Гишүүнчлэлийн анкет
  • Үйлчилгээ
  • Холбоо барих
  • Блог
  • GYEC 2017
  • Хөтөлбөрийн үр дүн

© Youth Business Mongolia. 2017

Эдийн засгийн болон бизнесийн боловсролын дэмжлэг хэрэгтэй байгаа 18-35 насны бизнес эрхлэх зорилго бүхий залуус.

ХӨТӨЛБӨРИЙН УРИА:  Залуусыг ажил хайгч бус ажил олгогч болоход нь дэмжье !

Англид төвтэй Youth Business International санаачлага 2013 оноос эхлэн Монгол улсад өөрийн үйл ажиллагаа явуулахаар болсон. Youth Business International санаачлага нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих замаар тэднийг ажилтай, орлоготой иргэн болгож давхар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд манай улсад үйл ажиллагаа явуулахаар болсон нь хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг орны хувьд том боломж болж байна.

Youth Business International санаачлагын хувьд тухайн улсдаа бизнесийг дэмжих чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа туршлага бүхий, шилдэг байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд  Жижиг Дунд Бизнесийн салбарт ажилласан туршлага бүхий “Хөгжлийн Шийдэл” ТББ –ыг энэхүү санаачлагыг Монгол дахь хэрэгжүүлэгчээр сонгосон. Монгол улс дахь үйл ажиллагаа YBM буюу Youth Business Mongolia нэртэйгээр хэрэгжиж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНД:
  •  Ажил хэрэгч нийгмийн энтрепренёр залуус
  • Ментортой залуу бизнес эрхлэгчид
  • Мэдлэг, туршлага, инноваци, хамтын үнэ цэнэ

© Youth Business Mongolia. 2017

Эрдэнбат БАТ-ОРШИХ

 

Эрдэнбат БАТ-ОРШИХ

Хөтөлбөрийн Менежер

Гэлэгнамжил БОЛОРЦЭЦЭГ

 

Гэлэгнамжил БОЛОРЦЭЦЭГ

Менторинг зохицуулагч

Ганбаатар ОЮУНГЭРЭЛ

 

Ганбаатар ОЮУНГЭРЭЛ

Сургалтын Зохицуулагч

Эрдэнбат БИЛГҮҮН-ОЧИР

 

Эрдэнбат БИЛГҮҮН-ОЧИР

Үйл ажиллагааны ажилтан

Сабит ТАМИР

 

Сабит ТАМИР

Бүртгэл мониторинг, үнэлгээний ажилтан

Найдансүрэн СЭР-ОД

 

Найдансүрэн СЭР-ОД

Мэдээллийн ажилтан

© Youth Business Mongolia. 2017

Хэрвээ залуу танд бизнес санаа байгаа бол, эсвэл өөрийн бизнесээ өргөжүүлэхийг хүсвэл манай санаачлагад нэгдээрэй. Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага /Youth Business Mongolia/ бизнес санаатай болон бизнес эрхэлж байгаа 18-35 насны залууст бизнесээ эхлүүлэх болон өргөжүүлэх боломжийг олгодог.

  • All
  • Ментор
  • Сургалт
  • Уулзалт
  • Бизнес санааг төлөвлөх нь су...

    Сургалт

    Layer 1

    Бизнес санааг төлөвлөх нь сургалт

    Сургалт

  • Санхүүгийн боловсрол...

    Сургалт

    Layer 1

    Санхүүгийн боловсрол

    Сургалт

  • Ментор

    Ментор

    Layer 1

    Ментор

    Ментор

    Зорилго:

    Шинээр бизнес эрхэлж байгаа залуусыг бизнесийг сайн дурын бизнесийг зөвлөхөөр дамжуулан бизнесийн туршлага, мэдлэгээр дэмжих.

    Залуусын Бизнесийг Дэмжих хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг болох менторинг буюу сайн дурын бизнес зөвлөхийн үйлчилгээ нь хөтөлбөрт нэгдсэн залуу бизнес эрхлэгчдэд бизнесийн туршлага, технологи, мэдээллийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болох юм. Нөгөөтэйгүүр сайн дурын бизнес зөвлөхийн үйлчилгээ нь илүү амжилттай, зөв бизнесийг бий болгоход чухал үүрэгтэй туслалцаа гэж болно.

     

    Сайн дурын бизнес зөвлөх гэж хэн бэ ?

    • Хөтөлбөрийн Сайн дурын бизнес зөвлөхөөр залуу бизнесүүдтэй өөрийнхөө мэдлэг, туршлагаа хуваалцах, өвлүүлэх цаашид улс эх орныхоо эдийн засагт өөрийн бодит хувь нэмрээ оруулахыг хүссэн бизнес эрхлэгч, бизнесийн зөвлөх, гадаад орнуудад мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүд гэх мэт хэн ч байж болно.

     

    Менторийн сургалт

    1. Менторинг танилцуулах уулзалт:Менторингийн хөтөлбөрийг танилцуулах эхний үе шат.  Өглөөний цайны уулзалт хэлбэрээр сард нэг удаа зохион байгуулагддаг. Боломжит сайн дурын  зөвлөхүүдэд YBM хөтөлбөр болон менторингийн харилцааны талаар үндсэн ойлголтыг танилцуулна.
    2. Боломжит ментор зөвлөхүүдийг бүртгэх: Сайн дурын зөвлөхөөр ажиллах хүсэлтэй зөвлөхүүдийг бүртгэх үе шат. Сайн дурын зөвлөхөөр ажиллах хүсэлттэй оролцогчдод YBM хөтөлбөрийн ментор зөвлөхөөр ажиллах тусгай анкетыг илгээнэ.
    3. Боломжит ментор зөвлөхүүдийг сонгох: Сайн дурын зөвлөх болох хүсэлтэй зөвлөхүүдийг сонгох үе шат.Бизнесийн туршлага эсвэл тухайн мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан туршлагатай, харилцааны соёлтой, хариуцлагатай, 35-с дээш настай байх гэсэн үндсэн шалгуурыг хангасан хүмүүс сайн дурын зөвлөхөөр сонгогдоно.
    4. Ментор бэлтгэх: Сайн дурын зөвлөхийг бэлтгэх үе шат. Сонгогдсон оролцогчдыг Менторингийн харилцаанд бэлтгэх 6 цагийн сертификаттай тусгай сургалтанд хамруулна.
    5. Менторингийн харилцааг эхлүүлэх: Залуу бизнес эрхлэгчтэй холбох үе шат. Менторингийн харилцаанд бэлтгэх сургалтанд хамрагдсан бизнесээ эхлүүлсэн 18-35 насны залуу бизнес эрхлэгчтэй менторингийн гурвалсан /Сайн дурын бизнесийг зөвлөх, YBM хөтөлбөр, залуу бизнес эрхлэгч/ гэрээ хийж харилцааг эхлүүлнэ. Гэрээ нь 1-2 жилийн хугацаатай хийгдэнэ.
    6. Менторинг хяналт, үнэлгээ: Хяналт, тайлангийн үе шат юм. Хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулан Сайн дурын зөвлөх болсон оролцогч сар бүр менторингийн харилцаа хэрхэн явагдаж, ямар үр дүн эсвэл бэрхшээлтэй тулгарч байгаа талаар мэдээлэл өгч хөтөлбөртэй холбогдож ажиллана.
  • Сошиал Энтрепренер...

    Сургалт

    Layer 1

    Сошиал Энтрепренер

    Сургалт

  • YOUTH BUSINESS CLUB – ...

    Уулзалт

    Layer 1

    YOUTH BUSINESS CLUB – Өглөөний уулзалт

    Уулзалт

    Клубийн тухай

    Энэхүү клуб нь бизнес эрхлэх хүсэлтэй болон бизнесээ эхлүүлсэн YOUTH BUSINESS MONGOLIA хөтөлбөрийн залуусын хамтран ажиллах, туршлага солилцох, хөгжих чөлөөт бүс юм.

    2013 оноос эхлэн өглөөний цайны уулзалт хэлбэрээр 20 удаа зохион байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар нийт 300 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн.

     

    Клубийн уулзалт явагдах хэлбэр

    YBM клубийн уулзалт нь өглөөний уулзалт хэлбэрээр өглөө 07:30 -09:00 цагийн хооронд сард нэг удаа зохион байгуулагддаг.

    Уулзалт бүр бизнес болон хувь хүний хөгжлийн чиглэлээр тусгай зочин уригддаг бөгөөд залуустай тухайлсан сэдвээр өөрийн туршлага мэдлэгээ хуваалцдаг. Мөн бизнесийн шинэлэг мэдээ, мэдээлэл сонсох болон шинэ залуу бизнесүүд өөрсдийн танилын хүрээгээ тэлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломжууд үүсдэг.

     

    Клубийг уулзалтын үр дүнд

    • Бизнесийн танилын хүрээгээ тэлэх
    • Залуу бизнесүүд хоорондоо хамтран ажиллах, туршлага солилцох
    • Өөрийн бизнесээ бусдад таниулах
    • Бизнесийн шинэлэг мэдээ, мэдээлэлтэй ойр байх
    • Өөрийгөө хөгжүүлэх, идэвхжүүлэх
    • Бизнесийн нэмэлт боломжуудад холбогдох

© Youth Business Mongolia. 2017

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо 32 байр 19 тоот

Утас

+(976) 7722-4006

+(976) 7722-4007

Мэйл

info@ybmongolia.org

© Youth Business Mongolia. 2017

Энтрэпренер Залуучуудын Олон Улсын Тэмцээн 2017

Удирдамж

Энэхүү тэмцээн нь  ахлах ангийн сурагч нарын энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.

  • Улсын хэмжээний тэмцээний эхний шатанд шалгарсан 5 баг улсын тэмцээний эцсийн шатанд орох эрх мөн ‘Хүүхдийг Ивээх Сан’ -гийн BEST энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах болно.
  • Улсын хэмжээний тэмцээний эцсийн шатанд шалгарсан 3 баг олон улсын Global Youth Entrepreneurship Challenge 2017 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийг авна.

Хэн оролцож болох вэ?

  • Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно.
    • Багийн гишүүд ахлах ангийн сурагч 16-18 насны (2017 оны 4-дүгээр сарын 20-ны байдлаар) байх.
    • Дор хаяж нэг гишүүн Англи хэлний мэдлэгтэй байх.

Хэрхэн оролцох вэ?

Баг тус бүр өнөөгийн нийгэмд тулгарч буй ямар нэгэн асуудлыг шинэлэг, бүтээлч аргаар шийдсэн бизнесийн бүтээгдэхүүн санаачлан. Тэр бүтээгдэхүүнээ хэрхэн амжилттай бизнес болгох талаар бизнес төлөвлөгөө гаргана. Бизнес болон багийн танилцуулга болох 3 минутын бичлэгийн линкийг тэмцээний маягтын хамт  02/20/2017 –аас өмнө бүрдүүлж gyec2017@dsmongolia.org цахимаар явуулах.

 

Сэдэв

  • Байгаль орчин
  • Эрчим хүч
  • Аж үйлдвэр
  • Боловсрол
  • Шинжлэх ухаан

Шалгарсан 5 баг улсын хэмжээний дараагийн шатны тэмцээнд өрсөлдөнө. Энэ шат нь олон улсын тэмцээний жишгээр явагдах болно.

Шалгарсан 3 баг олон улсын тэмцээнд орох эрхийг авна.

Бүрдүүлэх материал

  • 3 минут видео/ видеонд орох зүйлс:
    • Багийн танилцуулга
    • Бүтээгдэхүүний танилцуулга
  • Тэмцээний маягт (Англи хэл дээр – Маягтыг энд дарж татна уу.)

Шалгуур үзүүлэлтүүд 

Бүтээмж сэтгэлгээ, инноваци

  1. Санал болгож буй бизнес санаа инновацлаг байна уу?
  2. Санал болгож буй бизнес санаанд шинжлэх ухаан, технологи хэр их чухал байна?
  3. Бизнес санаа нь хүн гайхшруулмаар байна уу?

Санхүүжилт, Боловсруулалт

  1. Бизнес төлөвлөгөө нь бодит бөгөөд ойлгомжтой байна уу?
  2. Санал болгож буй бизнес санаанд ашиглагдаж буй технологи нь гар дээр бэлэн үү, мөн үйлдвэрлэж болох уу?

Маркетинг, Зах зээлийн судалгаа

  1. Зорилтот зах зээл, үйлчлүүлэгч нарыг зөв тодорхойлсон уу?
  2. Бизнес амжилттай болох боломжийг үзүүлсэн мэдээлэл, статистик байна уу?

Харилцаа холбоо  

  1. Видео бичлэг бүхий презентаци ойлгомжтой байна уу?
  2. Видео бичлэг нь бизнес санааг зөв бөгөөд анхаарал татахуйц байдлаар илэрхийлж чадаж байна уу?
  3. Видео бичлэг дээр 3D загвараа тодорхой гаргаж чадсан уу?
  4. Презентаци анхаарал татахуйц байж чадаж байна уу?

Чухал өдөр сарууд

  • Улсын хэмжээний тэмцээний эхний шат 01/20/2017 – 02/20/2017
  • Эхний шатны дүн02/26/2017
  • BEST Энтрепренер сургалт 03/01/2017 – 04/02/2017
  • Улсын хэмжээний тэмцээний хоёр дахь шат 04/08/2017
  • Олон улсын тэмцээнд бүртгүүлэх сүүлийн хугацаа04/20/2017
  • Олон улсын тэмцээний өдөр05/21/2017

 Холбоо барих

GYEC Олон улсын тэмцээний цахим хаяг: http://entreplanet.org/GYEC/

© Youth Business Mongolia. 2017