Нидерландад эрүүл хооллолтын ресторанаа дөнгөж нээгээд байгаа 18 настай Зоэтэй уулзах нь Олон Улсын Залуусын бизнесийг дэмжих хөтөлбөр(ОУЗБДХ)-ийн тэргүүний ажлыг аваад удаагүй байгаа миний хувьд үнэхээр онцлох үйл явдал байлаа. Тэрбээр эрүүл хооллолтод итгэдэг бөгөөд түүний төрсөн хотод эрүүл хооллолтын зах зээл байгааг ажигласан даруйдаа Нидерланд дахь ОУЗБДХ-ийн гишүүн Крэдитс байгууллагын дэмжлэгтэйгээр бизнесийн санаагаа бодит болгожээ. Хэдийгээр түүний ресторан байрлах хороолол дагуу өрсөлдөгчид нь ресторанаа байгуулах гэж байсан ч Зоэ “өөрийнхөөрөө” байснаараа амжилтад хүрч чадсан юм.
Зоэтэй адил эмэгтэйчүүд шиг бусад хэдэн арван мянган залуу энтрепрёноруудадОУЗБДХ-ийн гишүүд тэднийг бизнесийн алдар хүндэд нь амжилт олоход тусалсан нь намайг Олон Улсын Залуусын бизнесийг дэмжих хөтөлбөрт орж ажиллахад хүргэсэн юм. ОУЗБДХ-ийн ажлын ач холбогдолд итгэх миний итгэл үнэмшил асар богино хугацаанд буй болж миний бие энд ажиллаж байгаа билээ.
ОУЗБДХ нь залуусын ажилгүйдлийн түвшин өндөр байгаагийн эсрэгажил эрхлэлтийн ертөнцийг өөрчлөх зорилгоор бизнесийн ур чадвар, менторин, санхүүгийн чиглэлээр чанартай дэмжлэгийг дэлхийн 50 гишүүнээрээ дамжуулан үзүүлж байна. Залуус улс орныхоо эдийн засгийн ирээдүйн зүг чигийг тодорхойлдог тул бидний энэ үйлс цаашид ч үргэлжлэх болно.
ОУЗБДХ-ийг бий болгосон түүх, одоогийн бодит байдал, ирээдүйн хүсэл эрмэлзлийг ойлгож бүс нутгууд дахь түнш байгууллагууд, гишүүдтэйгээ уулзахын тулд цахим сүлжээний багтай хамтран ажиллах боломж надад тохиосон юм. Намайг “би … мэдэхийг хүсэж байна та энэ талаар юу гэж бодож байна вэ” гэсэн миний урилгаар тавьсан асуултад гишүүд юуг үнэ цэнэтэй гэж үздэг, өөрчлөлтийг хаана хийхийг хүсэж байгаа, сүлжээгээрээ дамжуулан хамтдаа хэрхэн сайн ажиллаж чадах тухай үзэл бодлоо надтай харамгүйгээр хуваалцсан юм.
Энэ бүгдээс бидэнд маш олон тэмдэглэлт үйл явдал байгаа нь тодорхой байгаа юм. ОУЗБДХ нь сүлжээгээ 47 оронд өргөтгөн, өсөн нэмэгдэж буй залуу бизнес эрхлэгч нарыг бизнесээ эхлэх, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж,энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөгжүүлсэн үйлчилгээ нь түнш байгууллагуудаас ихээхэн хүндэтгэл, сайшаалыг хүртсэн юм.
Сүлжээ бий болсон үеэс дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Бидний олон хүмүүс санхүүгийн эх үүсвэрийн илүү хязгаарлагдмал бизнесийн өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнт орчинд бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай гишүүн байгууллагууд өөрчлөлтийг бий болгох боломжийг эрэлхийлж, үйлчилгээгээ санал болгон ажиллаж байна. Аливаа учир шалтгаанд тууштай байх амлалт, хил дамнасан утга төгөлдөр сүлжээтэй байх хүсэл зорилго хэвээр байх болно. Ингэснээр бид дэлхийн сүлжээ гэдгийг жинхэнэ утгаар мэдэрч, ажиллах боломжтой болох юм.
Бид 2018 оны турш энэ байдлаа хэвээр хадгалан үлдэж өөрчлөлтийн төлөөх хэрэгцээ, шаардлагыг хэрэгжүүлэхэд болон залуусын хүсэл тэмүүллийг бадраах үйлсэнд хамтран ажиллана гэдэгт миний бие найдаж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Олон Улсын Залуусын бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн тэргүүн АнитаТиэссэн(Эх үүсвэр: Олон Улсын Залуусын бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийнвэб хуудас, 2018 он)