Энтрэпренер Залуучуудын Олон Улсын Тэмцээн 2018

Улаанбаатар хотын уралдаан

Удирдамж

 Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) уралдаан нь Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute-с зохион байгуулдаг олон улсын өсвөрийн энтрепренёруудын ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий уралдаан юм.

Энэхүү уралдаанд 2015 оноос Монгол улсаа төлөөлөн Хөгжлийн Шийдэл ТББ нэгдсэн бөгөөд эхний жил ОУ –н шүүгчээр оролцож байсан бол 2016 оноос өөрийн орны өсвөрийн энтрепренёруудыг Хүүхдийг Ивээн Сантай хамтран бэлтгэж амжилттай оролцуулж эхэлсэн. 2017 онд Монгол улсаа төлөөлөн анхны багууд олон улсын хэмжээнд өрсөлдсөн.

Зорилго

Энэхүү тэмцээн нь ерөнхий боловрсолын сургуулиудын ахлах ангийн сурагч нарын энтрепренёр сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.

Хэн оролцож болох вэ?

  • Сургуулиа төлөөлсөн баг тус бүр өнөөгийн нийгэмд тулгарч буй ямар нэгэн асуудлыг шинэлэг, бүтээлч аргаар шийдсэн бизнесийн бүтээгдэхүүн санаачлан. Тэр бүтээгдэхүүнээ хэрхэн амжилттай бизнес болгох талаар бизнес төлөвлөгөө гарган бүтээлч сэтгэлгээ, инновациараа өрсөлдөнө.
  • Улаанбаатар хотын ЕБС-н ахлах ангийн сурагчид оролцох боломжтой.  Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно.
    • Багийн гишүүн тус бүр Монгол Улсын ЕБС-ийн ахлах ангийн сурагч 15-19 насны байх.

Хөтөлбөрийн бүтэц

  • 1-р үе шат: Оролцох сургуулиуд багаа бүрдүүлнэ. “Бидний амьдралыг сайжруулах шинэ санаа” 300 үгтэй зохион бичлэгийн уралдаан
  • 2-р үе шат: Шалгарсан 5 баг улсын хэмжээний тэмцээний эцсийн шатанд орох эрх мөн ‘Хүүхдийг Ивээх Сан’ -гийн BEST энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах болно.
  • 3-р үе шат: Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдах Өсвөрийн Энтрепренёруудын уралдаанд оролцоно. (сургууль бүр нэг баг болон өрсөлдөнө.)

Бүрдүүлэх материал

  •  “Бидний амьдралыг сайжруулах шинэ санаа” 300 үгтэй зохион бичлэг
  • Тэмцээний маягт

Хэрхэн оролцох вэ?

  • Сургуулийн баг тус бүр зохион бичлэгийг тэмцээний маягтын хамт  02/26/2018 –аас өмнө бүрдүүлж gyec2017@dsmongolia.org цахимаар явуулах.

GYEC Олон улсын тэмцээний цахим хуудас http://entreplanet.org/GYEC/

Холбоо барих: 9984-5496, oyungerel@dsmongolia.org