ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭГДЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь YBM төслийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх, зохицуулах, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Залуусын бизнесийг дэмжих санаачлага (цаашид YBM гэх) төслийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох харилцагч (цаашид “үр шимийг хүртэгч” гэх) YBM төсөл энэхүү нийтлэг журмыг дагаж мөрдөнө.
1.3. YBM төслийн “Үйл ажиллагаанд нэгдэх журам”-ыг YBM төслийн Удирдах Зөвлөл батална.
1.4. YBM төслийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон Монгол Улсын хууль тогтоомж, шийдвэрийг удирдлага болгоно.
Хоёр. Үйл ажиллагаанд нэгдэх журмын зорилго, хамрах хүрээ
2.1. Үйл ажиллагаанд нэгдэх журмын зорилго нь үр шимийг хүртэгчид YBM төслийн үйл ажиллагаанд оролцох харилцааг зохицуулахад чиглэнэ.
2.2. YBM төслийн зорилго, удирдамж, төлөвлөгөөний дагуу хийгдэж буй төслийн үр шимийг хүртэгчтэй холбоотой үйл ажиллагааг бүрэн хамарсан байвал зохино.
2.3 YBM төсөл нь Улаанбаатар хотод хэрэгжинэ.
Гурав. YBM төсөл болон үр шимийг хүртэгч түүний эрх, үүрэг
3.1. YBM төсөл нь Английн Хунтайжийн ивээл доор байгуулагдаж залуу бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Youth Business International буюу YBI –ын бизнесийг дэмжих санаачлагыг монголд хэрэгжүүлэгч байгууллага байна.
Төслийн үр шимийг хүртэгч нь 18-35 насны бизнес эрхлэх санаачлагатай бизнес эрхлэхэд нь дэмжлэг шаардлагатай залуус байна.
YBM төсөл нь дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна:
3.1.1. Бизнес санаа бүхий 18-35 насны залуусыг төслийн үйл ажиллагааг танилцуулан батлагдсан өргөдлийн маягт, анкетийг бөглүүлэн бүртгэх;
3.1.2. Төслийн үр шимийг хүртэгчтэй ярилцлага хийн бизнесийн санааг нь үнэлэх зорилгоор шаардлагатай мэдээлэлийг авах эрхтэй;
3.1.3. Төслийн зорилго, санаачлагад нийцэхүйц бизнес санааг шалгаруулах;
3.1.4. Шалгарсан бизнес санаа бүхий үр шим хүртэгчийг төслийн дараагийн шатны үйл ажиллагаанд хамруулах;
Төслийн үр шимийг хүртэгч нь дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна:
3.1.5. Төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах;
3.1.6. Өөрийн бизнесийн санаа болон өөрийн түүх намтрын талаар үнэн зөв мэдээлэл өгөх;
3.1.7. YBM төслийн багийн бизнес санааг үнэлэх, сонгон шалгуурлалтын дүнг хүлээн зөвшөөрөх;
3.1.8. YBM төслийн багийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төслийн ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх;
Дөрөв. Төслийн үйл ажиллагаа
4.1. Төслийн үйл ажиллагаа дараахь чиглэлээр зохион байгуулна:
4.1.1. Бизнес эрхлэх санаачлага бүхий 18-35 насны 1000 залуусын бизнес санааг үнэлэх;
4.1.2 Шинэлэг, хэрэгжихүйц, үр өгөөжтэй бизнес санаа бүхий 300 залуусыг сонгон шалгаруулж бизнес эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн удирдлагын үндсэн ойлголтыг өгөх сургалтанд хамруулах;
4.1.3. 300 залуусын Бизнес санааг хөгжүүлэх зөвлөгөө, мэдээлэлийн үйлчилгээгээр хангах;
4.1.4. 150 шалгарсан бизнес санаа бүхий залуусыг бизнесийн туршлагатай експертүүдтэй холбох клубын уулзалтанд оролцуулах
4.1.5. Боломжит санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөх
4.1. 6. 80 залуусыг мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий ментор зөвлөхтэй холбох
Тав. Хариуцлага
5.1. Төслийн үр шимийг хүртэгчийн бизнесийн санаа болон хувийн мэдээлэлийг YBM төслийн ажилтан гадагш задлахгүй нууцыг хадгална.
5.2. Төсөлд оролцогч талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд YBM төслийн Удирдах зөвлөлд хүсэлтээ тавьж шийдвэрлүүлнэ.
—оОо—