Клубийн тухай

Энэхүү клуб нь бизнес эрхлэх хүсэлтэй болон бизнесээ эхлүүлсэн YOUTH BUSINESS MONGOLIA хөтөлбөрийн залуусын хамтран ажиллах, туршлага солилцох, хөгжих чөлөөт бүс юм.

2013 оноос эхлэн өглөөний цайны уулзалт хэлбэрээр 20 удаа зохион байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар нийт 300 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн.

 

Клубийн уулзалт явагдах хэлбэр

YBM клубийн уулзалт нь өглөөний уулзалт хэлбэрээр өглөө 07:30 -09:00 цагийн хооронд сард нэг удаа зохион байгуулагддаг.

Уулзалт бүр бизнес болон хувь хүний хөгжлийн чиглэлээр тусгай зочин уригддаг бөгөөд залуустай тухайлсан сэдвээр өөрийн туршлага мэдлэгээ хуваалцдаг. Мөн бизнесийн шинэлэг мэдээ, мэдээлэл сонсох болон шинэ залуу бизнесүүд өөрсдийн танилын хүрээгээ тэлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломжууд үүсдэг.

 

Клубийг уулзалтын үр дүнд

  • Бизнесийн танилын хүрээгээ тэлэх
  • Залуу бизнесүүд хоорондоо хамтран ажиллах, туршлага солилцох
  • Өөрийн бизнесээ бусдад таниулах
  • Бизнесийн шинэлэг мэдээ, мэдээлэлтэй ойр байх
  • Өөрийгөө хөгжүүлэх, идэвхжүүлэх
  • Бизнесийн нэмэлт боломжуудад холбогдох