Энтрэпренер Залуучуудын Олон Улсын Тэмцээн 2018

Олон улсын уралдаан

Удирдамж

 

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) уралдаан нь Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute-с зохион байгуулдаг олон улсын өсвөрийн энтрепренёруудын ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий уралдаан юм.

Энэхүү уралдаанд 2015 оноос Монгол улсаа төлөөлөн Хөгжлийн Шийдэл ТББ нэгдсэн бөгөөд эхний жил ОУ –н шүүгчээр оролцож байсан бол 2016 оноос өөрийн орны өсвөрийн энтрепренёруудыг Хүүхдийг Ивээн Сантай хамтран бэлтгэж амжилттай оролцуулж эхэлсэн. 2017 онд Монгол улсаа төлөөлөн анхны багууд олон улсын хэмжээнд өрсөлдсөн.

Зорилго

Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагч нарын энтрепренёр сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.

Хэн оролцож болох вэ?

  • Сургуулиа төлөөлсөн баг тус бүр өнөөгийн нийгэмд тулгарч буй ямар нэгэн асуудлыг шинэлэг, бүтээлч аргаар шийдсэн бизнесийн бүтээгдэхүүн санаачлан. Тэр бүтээгдэхүүнээ хэрхэн амжилттай бизнес болгох талаар бизнес төлөвлөгөө гарган бүтээлч сэтгэлгээ, инновациараа өрсөлдөнө.

 

  • Улаанбаатар хотын ЕБС-н ахлах ангийн сурагчид оролцох боломжтой.  Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно.
    • Багийн гишүүн тус бүр Монгол Улсын ЕБС-ийн ахлах ангийн сурагч 15-19 насны байх.
    • Дор хаяж нэг гишүүн Англи хэлний мэдлэгтэй байх.

Хөтөлбөрийн бүтэц

  • 1-р үе шат: Оролцох сургуулиуд багаа бүрдүүлнэ. Нэг сургуулиас нэг баг оролцох боломжтой. Баг бүр шинжлэх ухаан, технологи, бизнес, маркетинг болон харилцаа холбоо гэсэн чиглэлээр өөрсдийн дэвшүүлж буй шинэ санаагаараа уралдана.
  • 2-р үе шат: Шалгарсан 5 баг улсын хэмжээний тэмцээний эцсийн шатанд орох эрх мөн ‘Хүүхдийг Ивээх Сан’ -гийн BEST энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах болно.
  • 3-р үе шат: Улсын хэмжээний тэмцээний эцсийн шатанд шалгарсан 3 баг олон улсын Global Youth Entrepreneurship Challenge 2018 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийг авна

 Хэрхэн оролцох вэ?

Сургуулийн баг тус бүр шинжлэх ухаан, технологи, бизнес, маркетинг болон харилцаа холбоо чиглэлээр бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлэн тэрхүү санаагаа хэрхэн амжилттай бизнес болгох, олон нийтэд хүргэх талаараа болон багийн танилцуулга болох 3 минутын бичлэгийн линкийг тэмцээний маягтын хамт  02/26/2018 –аас өмнө бүрдүүлж oyungerel@dsmongolia.org цахимаар явуулах.

Сэдэв

  • Шинжлэх ухаан
  • Технологи
  • Бизнес
  • Маркетинг
  • Харилцаа холбоо

Бүрдүүлэх материал

  • 3 минут видео/ видеонд орох зүйлс:
    • Багийн танилцуулга
    • Бүтээгдэхүүний танилцуулга
  • Тэмцээний маягт (Англи хэл дээр)

Шалгуур үзүүлэлтүүд

  1. Бүтээмж сэтгэлгээ, инноваци

1) Санал болгож буй бизнес санаа инновацлаг байна уу?

2) Санал болгож буй бизнес санаанд шинжлэх ухаан, технологи хэр их чухал байна?

3) Бизнес санаа нь хүн гайхшруулмаар байна уу?

  1. Санхүүжилт, Боловсруулалт

1) Бизнес төлөвлөгөө нь бодит бөгөөд ойлгомжтой байна уу?

2) Санал болгож буй бизнес санаанд ашиглагдаж буй технологи нь гар дээр бэлэн үү, мөн үйлдвэрлэж болох уу?

  1. Маркетинг, Зах зээлийн судалгаа

1) Зорилтот зах зээл, үйлчлүүлэгч нарыг зөв тодорхойлсон уу?

2) Бизнес амжилттай болох боломжийг үзүүлсэн мэдээлэл, статистик байна уу?

  1. Харилцаа холбоо  

1) Видео бичлэг бүхий презентаци ойлгомжтой байна уу?

2) Видео бичлэг нь бизнес санааг зөв бөгөөд анхаарал татахуйц байдлаар илэрхийлж чадаж байна уу?

3) Видео бичлэг дээр 3D загвараа тодорхой гаргаж чадсан уу?

4) Презентаци анхаарал татахуйц байж чадаж байна уу?

Чухал өдөр сарууд

  •         Багуудын видео хүлээн авах хугацаа 02/05/2018 – 02/23/2018
  •         Эхний шатны дүн 02/27/2018
  •         BEST Энтрепренер сургалт 03/10/2018 – 03/31/2018
  •         Улсын хэмжээний тэмцээний хоёр дахь шат 04/08/2018
  •         Олон улсын тэмцээнд бүртгүүлэх сүүлийн хугацаа 04/23/2018
  •         Олон улсын тэмцээний өдөр 05/13/2018

 

GYEC Олон улсын тэмцээний цахим хуудас http://entreplanet.org/GYEC/

Холбоо барих: 9984-5496, oyungerel@dsmongolia.org