Өсвөрийн Энтрепренёруудын Тэмцээн 2023
Энэхүү тэмцээн нь арван жилийн ахлах ангийн сурагчдын энтрепренер болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.
Бүртгүүлж шалгарсан сурагчид нийт 4 удаагийн Энтрепренершипийн сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд сургалтын эцэст шинэлэг санаагаараа өрсөлдөнө. Сургалтаас та бүхэн доорх мэдлэгийг олж авах юм:
1. Шинэ санаа олох, боловсруулах арга хэрэгслүүдтэй танилцах, боломжит бизнес санааг хөгжүүлэх, үнэлэх арга хэрэгслүүдийг судалж, тодорхойлох;
2. Амжилттай бизнес эрхлэхэд шаардагдах хувийн зан чанаруудыг мэдэх, өөрийн ур чадваруудыг үнэлэхээс гадна амжилттай баг бүрдүүлэх арга барилыг судалж, тодорхойлох;
3. Шинэ буюу гарааны бизнесийг амжилттайгаар эхлүүлэхэд шаардлагатай зах зээл, хэрэглэгч, маркетингийн тухай ойлголтуудыг судалж, үйл ажиллагаанд хэрэглэх;
4. Бизнес төлөвлөлт болон бизнес загварчлалын тухай ойлголтуудыг тодорхойлох;
5. Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагаа, байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн энтрепренёршип;
6. Гарааны буюу шинэ бизнесийн төлөвлөгөө боловсруулж, бусдад үр дүнтэй танилцуулах замаар амжилтад хүрэх боломжоо нэмэгдүүлэх
Тэмцээн англи болон монгол хэл дээр явагдана. Англи хэл дээрх тэмцээний ялагчид олон улсын Global Youth Entrepreneurship Challenge 2023 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийг авна.
Хэн оролцож болох вэ?
Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцоно.
Багийн гишүүн тус бүр Улаанбаатар хотын ЕБС-ийн ахлах ангийн сурагч 15-19 настай байх.
Оролцохыг хүссэн баг доорх линкээр орж бүртгэлийн хуудсыг бөглөнө үү: