Эдийн засгийн болон бизнесийн боловсролын дэмжлэг хэрэгтэй байгаа 18-35 насны бизнес эрхлэх зорилго бүхий залуус.

ХӨТӨЛБӨРИЙН УРИА:  Залуусыг ажил хайгч бус ажил олгогч болоход нь дэмжье !

Англид төвтэй Youth Business International санаачлага 2013 оноос эхлэн Монгол улсад өөрийн үйл ажиллагаа явуулахаар болсон. Youth Business International санаачлага нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих замаар тэднийг ажилтай, орлоготой иргэн болгож давхар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд манай улсад үйл ажиллагаа явуулахаар болсон нь хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг орны хувьд том боломж болж байна.

Youth Business International санаачлагын хувьд тухайн улсдаа бизнесийг дэмжих чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа туршлага бүхий, шилдэг байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд  Жижиг Дунд Бизнесийн салбарт ажилласан туршлага бүхий “Хөгжлийн Шийдэл” ТББ –ыг энэхүү санаачлагыг Монгол дахь хэрэгжүүлэгчээр сонгосон. Монгол улс дахь үйл ажиллагаа YBM буюу Youth Business Mongolia нэртэйгээр хэрэгжиж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНД:
  •  Ажил хэрэгч нийгмийн энтрепренёр залуус
  • Ментортой залуу бизнес эрхлэгчид
  • Мэдлэг, туршлага, инноваци, хамтын үнэ цэнэ