Ц. Оюунчулуун нь 2015 оноос хойш Youth Business Mongolia хөтөлбөрийн сайн дурын ментороор ажиллаж байна. Жилд 10 гаруй ментиг чиглүүлэн ажилладаг тэрээр менторын хувьд өөрийн олж авсан мэдлэг, туршлагаа бусадтай харамгүй хуваалцаж ажилладаг. Түүний менти нар бизнесээ эрхлэх явцдаа сэтгэлийн хаттай болон өөрчлөгдөн хөгжиж байгаа нь менторингийн харилцааны гол үр дүнгийн нэг юм.