Хөгжлийн Шийдэл ТББ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран залуусын Нийгмийн Энтрепренершипийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Хөтөлбөрийн гол зорилго нь залуучуудын Тогтвортой хөгжлийн зорилгуудад төвлөрсөн нийгэм, соёл, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бизнес санааг дэмжих юм.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2019.09.28 , 29-ны өдрүүдэд 15- 34 насны 30 залуусыг сонгож хоёр өдрийн турш нийгмийн энтрепренершипийн талаарх ойлголт, бизнесийн санаагаа хэрхэн олохоос эхлээд цаашид хийж эхлэх арга хэмжээ, санаагаа хэрхэн хөгжүүлэх, бизнесийн төлөвлөгөөтэй болох талаар шат дараалалтай мэдлэгийг олгож залуус баг болон хамтран ажиллан өөрсдөө оролцож суралцсан сонирхолтой сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үр дүнд залуус өөрсдийн санаагаар 7 багт хуваагдсан бөгөөд цаашид хоёр сарын турш ментор зөвлөхүүдийн тусламжтайгаар санаагаа хөгжүүлэн, судалгаагаа хийн, бүрэн төгс бизнесийн загвар болон бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ туршилтын загвараа гарган 12 дугаар сарын 2-ны өдөр өөрсдийн санаагаа хөрөнгө оруулагчдад танилцуулах юм.