АЖИЛГҮЙДЭЛ бол дэлхийн нийтийн санаа зовоож байгаа том асуудлуудын нэг. Тэр дундаа залуучуудын дундах ажилгүйдэл эдийн засгийн төдийгүй нийгмийн олон тулгамдсан асуудлуудыг үүсгэж байдаг.
Тодруулбал, өнгөрөгч 2014 оны байдлаар Грек улсад залуусын ажилгүйдлийг түвшин 60%, Испанид 45%, Нигери улсад 37% -тай гарсан. Манай орны хувьд ажил хайж байгаа иргэдийн дийлэнх хувийг мөн л залуучууд эзэлж байна.
Хэдийгээр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газраас анхаарал хандуулж байгаа ч залууст хүссэн цалин, ажиллах нөхцөл бүхий ажлын байр хомсдолтой хэвээр байгаа юм.
Тэгвэл залуучуудын дунд үүссэн энэхүү ажилгүйдлийг бууруулах оновчтой шийдлүүдийн нэг бол ЗАЛУУСЫН БИЗНЕС ЭРХЛЭЛТ юм.
ЗАЛУУСЫН БИЗНЕС ЭРХЛЭЛТийг дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах бодит боломж бий. Энэхүү замаар зөвхөн ажилгүйдлийг бууруулахаас гадна, ажлын байрыг ч бодитоор нэмэгдүүлэх боломжтой. Тэгэхээр НЭГ ШИЙДЛЭЭР 2 АСУУДЛЫГ шийдэх боломжтой гэсэн үг юм.
Залуусын Бизнесийг Дэмжих Хөтөлбөрийн Хүрээнд бий болсон залуу бизнесүүдийн жишээнээс харахад нэг залуу бизнес эрхлэгч өөрөөсөө гадна багадаа 2-3 хүнд ажлын байр бий болгох боломжтой юм.
Ингээд харахаар залуусын бизнес эрхлэлтийг дэмжих нь залуус өөрөө өөртөө ажлын байр бий болгохоос гадна давхар бусдад ч нээлттэй ажлын байрыг үүсгээд явах боломжтой бодит эс үүсвэр юм.
МАНАЙ ЗАЛУУСЫН БИЗНЕС ЭРХЛЭХ ИДЭВХ өндөр байна. Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага хөтөлбөр нь Youth Business International олон улсын санаачлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй 43 дахь орон бөгөөд бусад орнуудтай энэхүү байгууллагынхаа хүрээнд туршлага солилцон ажилладаг.
Манай орны залуучуудын бизнес эрхлэх идэвх бусад орны залуучуудтай харьцуулахад харьцангүй эерэг хандлагатай байгаа нь бидэнд энэ чиглэлээ хөгжүүлэх нөөц бололцоо бүрэн байгааг харуулж байгаа юм. Тухайлбал, Латин Америкийн орнуудад залуучуудын бизнес эрхлэх идэвх сул байдгаас бизнес эрхлэлтийг дэмжихэд эхлээд бизнес эрхлэх идэвх, хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах шаардлага зайлшгүй гардаг байна.
Тэгвэл, Япон улсын жишээнээс харвал Япончууд 15 жилийн өмнөөс бизнес эрхлэх, энтрепренёр сэтгэлгээг сургалтыг боловсролын системдээ оруулсан. Одоогоор Японы сурагчдын 1/10 нь энэхүү хичээлийг сонгож байгаа. Хэдийгээр 15 жилийн өмнөөс эхэлсэн ч Япончуудын энтрепренёрлэг сэтгэлгээ нь томоор өөрчлөгдөхгүй байгааг уг чиглэлээр судалгаа хийж байгаа мэргэжилтнүүд хэлж байна. Нөгөөтэйгүүр үүний бас нэгэн том шалтгаан нь Японы төрийн байгууллагын ажилтнуудын цалин нь бусад улсын дундажаас өндөр байгаа учраас өөрөө бизнес эхлүүлэхийг төдийлөн сонирхохгүй байгаа шалтгаан ажиглагдаж байгаа юм.
Харин манай орны хувьд японы улсын жишээний эсрэг хандлагатай Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага хөтөлбөрт нэгдэх хүсэлт гаргаж байгаа залуусын идэвх, мөн олон нийтийн сүлжээнд идэвхтэй өсөн нэмэгдэж байгаа иргэдийн онлайн худалдаа зэргээс харахад манай орны залуучуудын дунд бизнес эрхлэх идэвх гайхалтай өндөр байна. Гэвч залуусын бизнесийн мэдлэг, бүтээлч санаачлага сул, нөгөө талаасаа залууст чиглэсэн бизнесийг дэмжлэг хангалтгүй байгаагаас олон боломжит бизнесүүд “өсөлтгүй ургац” шиг байгаа юм. Нөгөөтэйгүүр Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан залуусын дунд хийсэн судалгаагаар бизнес эрхлэх хүсэлтэй залуусын 30% нь бүгд тодорхой ажил эрхлэдэг ч тэрхүү ажлынхаа хажуугаар бизнес эрхлэх бодолтой явдаг. Энэ нь залуус амьдралын хэрэгцээгээ цалингаараа бүрэн хангаж чадахгүй байгаатай холбоотой.
БҮТЭЭЛЧ БИЗНЕС БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ залуус бизнесүүдийн хувьд дутагдаж байгаа гол асуудал болоод байна. Нэг ёсондоо энтрепренёрлог бизнес санаа, энпрепренёруудыг хөгжүүлэх шаардлага бидэнд бий.
Энэ үүднээс Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага өнгөрсөн хугацаанд сургалт болон зөвлөгөөний чиг хандлагаа энэ чиглэлээр шинэчлэн, дэлхийн энтрепренёр чиг хандлага бүхий олон улсын сургалтын арга барилыг ашиглахыг эрмэлзэж байна.
Одоогийн байдлаар нэвтрүүлсэн бүтээлч бизнесийн чиг хандлага бүхий сургалт эхний байдлаар залууст тодорхой нөлөөгөө үзүүлж эхлээд байгаа бөгөөд сургалтанд суусан залуусын дунд явуулдаг байгын судалгаагаар 90% аас доошгүй нь сургалтын дараа шинэ санаа, шинэ чиг хандлагыг мэдэрч, илүү өөртөө итгэлтэй болж байгаа нааштай үр дүнг үзүүлээд байна.
ЗАЛУУСЫН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САНААЧЛАГА хөтөлбөр нь залуучуудын энэхүү бизнесийн идэвхийг үр дүнтэйгээр хөгжүүлэх зорилгоор ажиллах 2 жилийн хугацаанд багагүй амжилтанд хүрээд байна.
- Бизнесийн цогц сургалтын систем: хөтөлбөрийн хүрээнд нийт 3 өдрийн орчин цагийн бизнесийн агуулга бүхий нөлөөлийн сургалтын агуулгыг амжилттай боловсруулан, хэрэгжүүлсэн.
- Бизнесийн Менторын харилцаа: залуу бизнесүүдтэй хамтран ажиллаж, өөрийн мэдлэг, туршлагаараа тэднийг хөгжүүлэх Сайн дурын зөвлөхүүд – Менторуудыг бэлтэх тусгай сургалтыг монголдоо анхлах амжилттай хэрэгжүүлж байна. Мөн залуу бизнесүүдээ энэхүү бэлтгэгдсэн Менторуудтайгаа амжилттай холбон ажиллаж байна.
- Залуу бизнесүүдэд зориулсан санжхүүгийн боломж: хөтөлбөрийн хүрээнд ХАС БАНК-тай хамтран олон улсын бичил санхүүгийн боломж KIVA зээлийг бизнес эрхлэх хүсэлтэй ч барьцаа хөрөнгө дутмаг залуучуудад амжилттай хүргэж чадсан.
- Залуу бизнесүүдийн клуб: Бизнес эрхлэгч залуучуудыг нэгтгэн мэдээллийн сүлжээг бий болгох, харилцан туршлага солилцуулах зорилгоор клубын үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэн.
- Энтрепренёр /entrepreneur/ -уудыг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж, залуу бизнесүүдийн сэтгэлгээг хөгжүүлэх, илүү бүтээлч байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын сургалтын шилдэг аргачлалуудыг өөрийн сургалтандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээрээ ирээдүйд өрсөлдөх боломж бүхий шинэлэг, бүтээлч, ёс зүйтэй бизнесүүдийг хөгжүүлэх боломж бүрдэж байна.
- Залууст өөрийн бизнес санааг хөгжүүлэх, бусдад нээлттэй танилцуулах боломжийг бүрдүүлсэн.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР
Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага хөтөлбөр сар бүр шинээр залуусыг сургаж, хөтөлбөрт хамруулдаг. Хөтөлбөрт хамрагдсан залуус бизнесийг сургалтаар дамжин өөрсдийг бизнес санаа, бизнесээ өргөжүүлэн төлөвлөөд цаашид бизнесийн үнэ төлбөргүй зөвлөгөөгөөр бизнес төсөл болон бизнесээ өргөжүүлэх санаагаа хөгжүүлдэг.
Ингээд өөрийн бизнестээ Бизнесийн сайн дурын зөвлөх сонгох, санхжүүжилтийн боломжинд хамрагдах боломж бүрддэг.
Мөн Залуу Бизнесийн Клубын гишүүн болж бусадтай бизнесийн мэдээлэл, мэдлэг, туршлагаа хуваалцах боломжтой болно.
Цаашид хөтөлбөрийн хүрээнд явагдах бизнесийг чиглэлийн уулзалт, сургалт, нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх боломжууд ч нээлттэй байдаг.
ХӨТӨЛБӨРТ ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ
- Бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс
- Бизнес санаатай ч түүнийгээ хэрхэн бизнес болгохоо мэдэхгүй байгаа
- Бизнес эрхлэж байгаа ч түүнийгээ өргөжүүлэн сайжруулахыг хүсч байгаа
- Бизнес санаагаа бизнес болгох болон бизнесээ өргөжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байгаа
- Эрхлэж байгаа бизнесээ шинэчлэн, шинэ түвшинд эрхлэхийг хүсч байгаа
- Бизнесийн төсөл бичиж сурахыг хүсч байгаа
- Бизнесийн мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байгаа
- Бизнестээ бизнесийн сайн дурын туршлагатай зөвлөхтэй болохыг хүсч байгаа